Monday, January 17, 2011

Android гэж юу вэ?


Андройд гэж юу вэ?
Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг.
Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг олгосон.
Андройдын түүхийн талаар товч дэлгэрүүлье.
2005 оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк компаний үйл ажиллагааг илүү сэргээж, эрчимжүүлсэн.
Тухайн үедээ Андройд Инк нь хөдөлгөөнт утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан боловч олонд танигдаагүй байсан бөгөөд энэ үед нь Google энэ зах зээл рүү орохоор төлөвлөж, орсон байна.
Google нь Линукс дээр суурилсан уян хатан, цаашид өөрчлөлт хийж хөгжүүлэх боломжтой хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформийг хөгжүүлэхээр Рубинээр ахлуулсан /Андройдын үүсгэн байгуулагчдын нэг тухайн үедээ Google-д шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхүү Google нь 2006 оны 12 дугаар сард гар утасны зах зээл рүү түрэн орсон байна.
1.1 Open Handset Alliance /OHA/
Open Handset Alliance нь бизнесийн салбарын Google, HTC, Motorola, Qualcomm, Samsung, LG, T-Mobile, Nvidia зэрэг 50 гаруй фирмийг багтаасан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжүүдийн нээлттэй стандартуудыг хөгжүүлэх зорилготой 2007 оны 11 дүгээр сарын 5-нд байгуулагдсан.
OHA нь Линукст суурилсан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформ болох анхны бүтээлээ гаргаж нийтэд зарласан.
2008 оны 12 дугаар сарын 9-нд Андройдын төсөлд 14 байгууллага гишүүнээр нэгдсэн. Үүнд: ARM Holding PLC, Atheros Communication, Asustek Computer Inc, Garmin Ltd, Softbank, Sony Ericsson, Toshiba Corp, Vodafone Group
1.2 Лиценз
2008 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн Андройд нь нээлттэй чөлөөт эхийг хөгжүүлэх боломжтой болсон. Google нь Apache license-тэй суурь кодыг эхлүүлэв.
1.3 Андройдын сайжирсан хувилбарууд
Андройд нь анхны эхийг гаргаснаасаа хойш хэд хэдэн сайжруулсан хувилбаруудыг гаргасан. Энэхүү сайжруулсан хувилбарууд нь үйлдлийн системийн алдаануудыг /bug/ засч, шинэ боломжуудыг нэмсэн.
Cupcake
2009 оны 4 дүгээр сарын 30-нд Андройд нь Cupcake 1.5 албан ёсны хубилбараа гаргасан. Энэхүү хувилбар нь дараахь давуу талуудтай:
- Видео бичлэг хийх болон харах боломжтой
- Утаснаасаа шууд YouTube-д видеогоо хуулах боломжтой. Мөн Picasa-д зургаа хуулах боломжтой.
- A2DP Bluetooth-г дэмжинэ.
- Тодорхой хэмжээний зайд Bluetooth-ээр автоматаар холбогдох боломжтой.
- Дэлгэц хоорондын анимаци
- Вэб хуудсууд хооронд copy болон paste хийх боломжтой
Donut
Donut SDK 1.6 хувилбар нь 2009 оны 9 дүгээр сарын 15-нд хэрэглээнд гарсан бөгөөд дараахь давуу талуудтай.
- Андройдын зах зээлийг өргөтгөсөн
- Камер, камкордер, галлирей интерфэйс зэргийг нэгтгэсэн.
- Галлерей нь хэрэглэгч өөрөө фотогоо сонгох болон устгах боломжоор хангагдсан.
- Дуу танигч хайлтын системтэй
- Bookmark хайлтын системтэй
- CDMA/EVDO, VPN, текстээс авиа болгох процесс зэргийг дэмжигч технологитой.
- Мөн хайлтын хурд сайжирсан.
-
Eclair
2009 оны 10 дугаар сарын 26-нд Eclair SDK 2.0 хувилбар гарсан бөгөөд дараахь өөрчлөлтүүд хийгдсэн.
- Техник хангамжийн хурд сайжирсан
- Дэлгэцийн хэмжээ болон нягтшил сайжирсан
- Хэрэглэгчийн интерфэйс сайжирсан
- Хэрэглэгчийн шинэ браузертай болсон бөгөөд HTML5-ыг дэмждэг болсон
- Шинэ контакт жагсаалтуудтай болсон
- Хар цагааны харьцаа сайжирсан
- Google Maps сайжирсан
- Microsoft exchange-ийг дэмжих болсон
- Дижитал zoom-тэй болсон
- Виртуаль keyboard
- Bluetooth 2.1-тэй болсон
Андройдын одоогийн үзүүлэлтүүд:
- VGA, OpenGL ES 1.0-д тулгуурласан 2D болон 3D график library-тай
- Өгөгдөл хадгалах SQLite програм хангамжтай
- GSM/EDGE, CDMA, EV-DO, UMTS, Bluetooth, Wi-Fi технологиудыг дэмжинэ, холбогдоно.
- SMS болон MMS мессеж бичих боломжтой.
- Вэб браузертай
- Java дээр бичсэн кодыг ажиллуулах боломжтой.
- Дараахь аудио, видео медиа форматуудыг дэмжинэ. /H.263, H.264 (in 3GP or MP4 container), MPEG-4 SP, AMR, AMR-WB (in 3GP container), AAC, HE-AAC (in MP4 or 3GP container), MP3, MIDI, OGG Vorbis, WAV, JPEG, PNG, GIF, BMP /
- Хуруу мэдрэгч, камер, GPS-ийн төхөөрөмж, магнетометр зэрэг нэмэлт төхөөрөмжүүд холбох боломжтой
- 2009 оны 2 дугаар сараас Америкт Андройдын зах зээл илүү өргөжиж байгаа бөгөөд компьютер ашиглахгүйгээр хэрэгцээгээ хангах утсан дээр суурилсан хэрэглээний программуудыг ихээр татаж авах болсон байна. 2009 оны 12 дугаар сар гэхэд 20 000 гаруй Андройд хэрэглээний программуудыг татаж авчээ.
Техник хангамжийн хөгжүүлэлт
Андройд үйлдлийн системтэй анхны утас 2008 оны 10 дугаар сарын 22-нд нийтэд гарсан бөгөөд HTC Dream нэртэй байв.
2009 оны төгсгөл гэхэд Google-ийн Андройдийн загвар бүхий 18 утас хэрэглэгчдийн гар дээр очжээ.
Програм хангамж хөгжүүлэлт /SDK/
Анхны програм Snake game байлаа. Харин одоо Google нь Андройдерийн зах зээлд дараахь хэрэглээний программуудыг санал болгоод байна. Үүнд:
- Google Voice
- Спорт сонирхогчдод зориулсан Scoreboard
- Од харах SkyMap
- Санхүүгийн үйлчилгээнд зориулсан Finance програм
- Газрын зураг засах үйлчилгээнд зориулсан Maps editor програм
- Андройд календарь
- Мөн Google Maps болон Gmail-ийг нэгтгэсэн юм.
Андройд хөгжүүлэгч нарт
Андройдын хөгжүүлэгч нарт зориулж Google-ээс Андройдийн шинэ хэрэглээний програм зохиох уралдаан зарладаг бөгөөд энэхүү уралдааны шагналын фонд нь 10000 америк доллар байв. Андройд хөгжүүлэгч нарын 1-р шатны уралдаан нь 2008 оны 1-р сарын 2-ноос 4 дүгээр сарын 14-нийг хүртэл зарлагдсан бөгөөд 50 шилдэг оролцогчийг 2008 оны 5 дугаар сарын 12-нд нийтэд зарлаж, шилдэг оролцогч бүрт 25000 америк долларын шагналыг цаашид Андройдыг хөгжүүлэх үйлсэд нь зориулж шагнажээ.
Харин Андройдыг хөгжүүлэх 2-р шатны уралдаан 2009 оны 5 дугаар сарын 27-нд зарлагдаж 2009 оны 11 дүгээр сарын 5 гэхэд 200 топ бүтээлийг зарласан бөгөөд 11 дүгээр сарын 25-нд шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулав.
Андройдийн зах зээл
2008 оны 10 дугаар сарын 22-нд Андройд утас анх зах зээлд гарснаас хойш 2009 оны эхний хагасын байдлаар зах зээлд дээр гарсан ухаалаг-утасны 2,8%-ийг Андройд утас эзэлж байсан бөгөөд 3-р хагас гэхэд зах зээл дээр эзэлж байгаа хувь нь 3,5%-иар нэмэгдсэн байна.
Gartner Inc-ийн таамаглаж байгаагаар 2012 он гэхэд Андройд нь 2 дохь нэрд гарсан ухаалаг-утасны платформ болох юм байна. Blackberry 2-оос 5 дугаар байранд, iPhone 3 дугаар байранд, Microsoft Windows Mobile 4-рт орох магадлалтай гэжээ.
Харин Тайваний Ухаалаг зах зээл- Консалтинг Институтын үзэж байгаагаар 2013 он гэхэд 31.8 сая Андройд утас, 126 сая Андройд зөөврийн бүтээгдэхүүнүүд зарагдах юм байна.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete