Monday, November 14, 2011

Алгоритм

Алгоритм гэж аливаа ажил болоод үйлдлийг үр бүтээмжтэйгээр гүйцэтгэх аргачлал, бодлогын хариуг гаргахын тулд бодлогыг өгөгдөл ба бодолтын явцад гарах завсрын хэмжигдхүүнүүд дээр хийх үйлдлүүдийн агуулга болон дэс дарааллыг тодорхойлж байгаа зааврыг хэлнэ.

   Алгоритмыг дараах 3 төрөлд хуваадаг:
  • Шугаман
  • Салаалсан
  • Давталттай  

Алгоритмыг дүрслэх

Алгоритмыг дараахь 3 хэлбэрээр дүрсэлж болно.
  •     Хүмүүсийн харилцааны ердийн хэл - Алгоритмыг хүмүүсийн харилцааны ердийн хэлээр дүрслэнэ гэдэг нь алгоритмын алхам бүрийг үг ба өгүүлбэрээр бичнэ гэсэн үг юм.
  •     Блок-схем - Блок-схем бол алгоритмын бүтцийг нүдэнд харагдахуйц байдлаар харуулан алгоритмыг графикаар дүрслэх хэлбэр юм. Блок-схемд алгоритмын алхам бүрийг геометрийн нөхцөлт дүрсээр тэмдэглэх бөгөөд уг дүрс дотор тухайн алхмын товч утгыг томъёогоор бичнэ.
  •     Программчлалын хэл - Алгоритмыг программчлалын хэлээр дүрслэхэд программчлалын ямар нэгэн хэл сонгон авч тухайн хэлнийхээ үгзүй, өгүүлбэрзүйн дүрмүүдийг баримтлан алгоритмыг тэр хэлээрээ бичнэ. Алгоритмыг ийм байдлаар дүрслэхэд программчлалын хэлний тухай мэдлэг алгоритм зохиогчид зайлшгүй шаардагдана. Иймээс алгоритмыг программчлалын хэлээр дүрслэхийн өмнө урьдчилан программчлалын хэл судлан, эзэмшсэн байх хэрэгтэй юм.
  •  

Monday, January 17, 2011

Android гэж юу вэ?


Андройд гэж юу вэ?
Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг.
Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг олгосон.
Андройдын түүхийн талаар товч дэлгэрүүлье.
2005 оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк компаний үйл ажиллагааг илүү сэргээж, эрчимжүүлсэн.
Тухайн үедээ Андройд Инк нь хөдөлгөөнт утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан боловч олонд танигдаагүй байсан бөгөөд энэ үед нь Google энэ зах зээл рүү орохоор төлөвлөж, орсон байна.
Google нь Линукс дээр суурилсан уян хатан, цаашид өөрчлөлт хийж хөгжүүлэх боломжтой хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформийг хөгжүүлэхээр Рубинээр ахлуулсан /Андройдын үүсгэн байгуулагчдын нэг тухайн үедээ Google-д шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхүү Google нь 2006 оны 12 дугаар сард гар утасны зах зээл рүү түрэн орсон байна.
1.1 Open Handset Alliance /OHA/
Open Handset Alliance нь бизнесийн салбарын Google, HTC, Motorola, Qualcomm, Samsung, LG, T-Mobile, Nvidia зэрэг 50 гаруй фирмийг багтаасан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжүүдийн нээлттэй стандартуудыг хөгжүүлэх зорилготой 2007 оны 11 дүгээр сарын 5-нд байгуулагдсан.
OHA нь Линукст суурилсан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформ болох анхны бүтээлээ гаргаж нийтэд зарласан.
2008 оны 12 дугаар сарын 9-нд Андройдын төсөлд 14 байгууллага гишүүнээр нэгдсэн. Үүнд: ARM Holding PLC, Atheros Communication, Asustek Computer Inc, Garmin Ltd, Softbank, Sony Ericsson, Toshiba Corp, Vodafone Group
1.2 Лиценз
2008 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн Андройд нь нээлттэй чөлөөт эхийг хөгжүүлэх боломжтой болсон. Google нь Apache license-тэй суурь кодыг эхлүүлэв.
1.3 Андройдын сайжирсан хувилбарууд
Андройд нь анхны эхийг гаргаснаасаа хойш хэд хэдэн сайжруулсан хувилбаруудыг гаргасан. Энэхүү сайжруулсан хувилбарууд нь үйлдлийн системийн алдаануудыг /bug/ засч, шинэ боломжуудыг нэмсэн.
Cupcake
2009 оны 4 дүгээр сарын 30-нд Андройд нь Cupcake 1.5 албан ёсны хубилбараа гаргасан. Энэхүү хувилбар нь дараахь давуу талуудтай:
- Видео бичлэг хийх болон харах боломжтой
- Утаснаасаа шууд YouTube-д видеогоо хуулах боломжтой. Мөн Picasa-д зургаа хуулах боломжтой.
- A2DP Bluetooth-г дэмжинэ.
- Тодорхой хэмжээний зайд Bluetooth-ээр автоматаар холбогдох боломжтой.
- Дэлгэц хоорондын анимаци
- Вэб хуудсууд хооронд copy болон paste хийх боломжтой
Donut
Donut SDK 1.6 хувилбар нь 2009 оны 9 дүгээр сарын 15-нд хэрэглээнд гарсан бөгөөд дараахь давуу талуудтай.
- Андройдын зах зээлийг өргөтгөсөн
- Камер, камкордер, галлирей интерфэйс зэргийг нэгтгэсэн.
- Галлерей нь хэрэглэгч өөрөө фотогоо сонгох болон устгах боломжоор хангагдсан.
- Дуу танигч хайлтын системтэй
- Bookmark хайлтын системтэй
- CDMA/EVDO, VPN, текстээс авиа болгох процесс зэргийг дэмжигч технологитой.
- Мөн хайлтын хурд сайжирсан.
-
Eclair
2009 оны 10 дугаар сарын 26-нд Eclair SDK 2.0 хувилбар гарсан бөгөөд дараахь өөрчлөлтүүд хийгдсэн.
- Техник хангамжийн хурд сайжирсан
- Дэлгэцийн хэмжээ болон нягтшил сайжирсан
- Хэрэглэгчийн интерфэйс сайжирсан
- Хэрэглэгчийн шинэ браузертай болсон бөгөөд HTML5-ыг дэмждэг болсон
- Шинэ контакт жагсаалтуудтай болсон
- Хар цагааны харьцаа сайжирсан
- Google Maps сайжирсан
- Microsoft exchange-ийг дэмжих болсон
- Дижитал zoom-тэй болсон
- Виртуаль keyboard
- Bluetooth 2.1-тэй болсон
Андройдын одоогийн үзүүлэлтүүд:
- VGA, OpenGL ES 1.0-д тулгуурласан 2D болон 3D график library-тай
- Өгөгдөл хадгалах SQLite програм хангамжтай
- GSM/EDGE, CDMA, EV-DO, UMTS, Bluetooth, Wi-Fi технологиудыг дэмжинэ, холбогдоно.
- SMS болон MMS мессеж бичих боломжтой.
- Вэб браузертай
- Java дээр бичсэн кодыг ажиллуулах боломжтой.
- Дараахь аудио, видео медиа форматуудыг дэмжинэ. /H.263, H.264 (in 3GP or MP4 container), MPEG-4 SP, AMR, AMR-WB (in 3GP container), AAC, HE-AAC (in MP4 or 3GP container), MP3, MIDI, OGG Vorbis, WAV, JPEG, PNG, GIF, BMP /
- Хуруу мэдрэгч, камер, GPS-ийн төхөөрөмж, магнетометр зэрэг нэмэлт төхөөрөмжүүд холбох боломжтой
- 2009 оны 2 дугаар сараас Америкт Андройдын зах зээл илүү өргөжиж байгаа бөгөөд компьютер ашиглахгүйгээр хэрэгцээгээ хангах утсан дээр суурилсан хэрэглээний программуудыг ихээр татаж авах болсон байна. 2009 оны 12 дугаар сар гэхэд 20 000 гаруй Андройд хэрэглээний программуудыг татаж авчээ.
Техник хангамжийн хөгжүүлэлт
Андройд үйлдлийн системтэй анхны утас 2008 оны 10 дугаар сарын 22-нд нийтэд гарсан бөгөөд HTC Dream нэртэй байв.
2009 оны төгсгөл гэхэд Google-ийн Андройдийн загвар бүхий 18 утас хэрэглэгчдийн гар дээр очжээ.
Програм хангамж хөгжүүлэлт /SDK/
Анхны програм Snake game байлаа. Харин одоо Google нь Андройдерийн зах зээлд дараахь хэрэглээний программуудыг санал болгоод байна. Үүнд:
- Google Voice
- Спорт сонирхогчдод зориулсан Scoreboard
- Од харах SkyMap
- Санхүүгийн үйлчилгээнд зориулсан Finance програм
- Газрын зураг засах үйлчилгээнд зориулсан Maps editor програм
- Андройд календарь
- Мөн Google Maps болон Gmail-ийг нэгтгэсэн юм.
Андройд хөгжүүлэгч нарт
Андройдын хөгжүүлэгч нарт зориулж Google-ээс Андройдийн шинэ хэрэглээний програм зохиох уралдаан зарладаг бөгөөд энэхүү уралдааны шагналын фонд нь 10000 америк доллар байв. Андройд хөгжүүлэгч нарын 1-р шатны уралдаан нь 2008 оны 1-р сарын 2-ноос 4 дүгээр сарын 14-нийг хүртэл зарлагдсан бөгөөд 50 шилдэг оролцогчийг 2008 оны 5 дугаар сарын 12-нд нийтэд зарлаж, шилдэг оролцогч бүрт 25000 америк долларын шагналыг цаашид Андройдыг хөгжүүлэх үйлсэд нь зориулж шагнажээ.
Харин Андройдыг хөгжүүлэх 2-р шатны уралдаан 2009 оны 5 дугаар сарын 27-нд зарлагдаж 2009 оны 11 дүгээр сарын 5 гэхэд 200 топ бүтээлийг зарласан бөгөөд 11 дүгээр сарын 25-нд шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулав.
Андройдийн зах зээл
2008 оны 10 дугаар сарын 22-нд Андройд утас анх зах зээлд гарснаас хойш 2009 оны эхний хагасын байдлаар зах зээлд дээр гарсан ухаалаг-утасны 2,8%-ийг Андройд утас эзэлж байсан бөгөөд 3-р хагас гэхэд зах зээл дээр эзэлж байгаа хувь нь 3,5%-иар нэмэгдсэн байна.
Gartner Inc-ийн таамаглаж байгаагаар 2012 он гэхэд Андройд нь 2 дохь нэрд гарсан ухаалаг-утасны платформ болох юм байна. Blackberry 2-оос 5 дугаар байранд, iPhone 3 дугаар байранд, Microsoft Windows Mobile 4-рт орох магадлалтай гэжээ.
Харин Тайваний Ухаалаг зах зээл- Консалтинг Институтын үзэж байгаагаар 2013 он гэхэд 31.8 сая Андройд утас, 126 сая Андройд зөөврийн бүтээгдэхүүнүүд зарагдах юм байна.

Facebook гэж юу вэ?

 
Та нийгмийн сүлжээг хэр ашигладаг вэ?
Үүний тод жишээнүүд бол Hi5, MySpace, Twitter, Facebook, харин монголдоо бол friends.gogo.mn, be4u.mn гэх мэт сайтууд юмдаа. Та эдгээрийн сайтуудын тусламжтайгаар хэдэн жил уулзалдаагүй найзтайгаа уулзаж, төгссөн ангийнханы тухай мэдээлэл авах, мөн бие биенийхээ дүр зургийг харах, мсж бичих, харилцах гэх мэтээр олон үйлчилгээ авч болно. Social Network буюу Нийгмийн сүлжээ гэж хэлэгдээд байгаа сайтууд дундаас хамгийн алдартай нь Фэйсбүүк юм. Хэрвээ Фэйсбүүкийн бүх хэрэглэгчдийг нэг тусдаа улс болгон авч үзвэл дэлхий хамгийн их хүн амтай улс болно гэж нэг судалгаа дээр гарч байдаг. Миний бие энэ сайтын үүслийн талаар мэдээ хайж яваад ашгүй Википедиагаас орчуулагдсан дажгүй нийтлэл олж авлаа. Үүнийг та бүхэнд хүргэж байна.
2004 оны 2 сарын 4 нд Марк Зюкэрбэрг (Mark Zuckerberg) Facebook-ийг Харвардын Их Сургуульд сурдаг хажуу өрөөнийхөө компьютерийн чиглэлээр суралцдаг хоёр найзтайгаа санаачлан хийж байв. Найзуудтайгаа байнга холбоотой байж болохуйц гүүр маягийн вэб сайтыг тэд анх бүтээхээр зорьж байв. Тийм ч учраас 2006 он хүртэл энэхүү сайт нь зөвхөн Харвард Коллежийн дотоод хүрээнд л ажиллаж байв. Ингээд 2006 оны 9 сараас хойш дэлхий дахинаа энэхүү том сүлжээ сайт нь нээгдэж байсан түүхтэй. 2007 оны байдлаар Facebook ийн гүйцэтгэх захирал Марк Зюкэрбэрг нь дэлхийн тэрбумтнуудын нэг болсон бөгөөд тэрбээр компанийнхаа 30% гаруй хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь жилд $4 орчим тэрбумын цэвэр ашиг олдог байна. Forbes сэтгүүлээс түүнийг 23 настайдаа буюу хамгийн залуудаа тэрбумтан болсон хүнээр шалгаруулсан бөгөөд тэрбээр одоо дэлхийн 20 гаруй насан дээрээ тэрбумтан болсон цөөн хэдэн хүний нэг юм.
Компанийнхаа удирдлагыг Силиконы Хөндийрүү нүүлгэсэн тэрбумтан Маркийг Харвардын Их Сургуулийг дундаас нь хаясан Билл Гейтс ба Стив Жобс нартай харьцуулах нь цөөнгүй. Ноён Зюкэрбэрг ч маш олон төрлийн гэрээ хэлцэлийн саналуудыг хүлээж авч байв. Энэхүү нийтлэлд бид Facebook ийн амжилтын тухай өгүүлэх бөгөөд түүнийг хэд хэдэн статистик тоо баримтаар баталгаажуулан хүргэх болно. Мөн Facebook-ийн гүйцэтгэх захирлын ирээдүйд хийх гэж буй үйлдлийн талаар бид таамаглал дэвшүүлэх болно. Мөн цаашлаад Facebook-ийг сурталчилгааны хэрэгсэл болгон хэрхэн ашиглаж болох талаар танилцуулах болно. Энэхүү нийтлэлийг бичигч нь ямар нэгэн байдлаар Facebook-тэй холбоотой биш бөгөөд тэдний захиалгаар бичээгүй болно. Сүүлийн үед тархаж буй мэдээнүүд, нийтлэлүүд, тоо баримтуудад тулгуурлан энэхүү нийтлэлийг бичих санаа төрсөн болно. Бизнесийн тухай ярьцгаая 2007 оны 2 сарын comScore-ийн судалгаагаар АНУ-ын 6 дахь хамгийн их хүн зочилсон сайтаар Facebook тодорсон бөгөөд сард 30 тэрбум хуудсуудыг зочид нь үзсэн. Энэхүү тоо нь өссөөр байгаа бөгөөд бас нэгэн сонирхолтой баримт гэвэл эдгээр хэрэглэгчдийн тэн хагас нь өдөр бүр логин хийж ордог байна. Яг энэхүү нийтлэлийг бичиж байх үеийн уг сайтын хамгийн том өрсөлдөгч нь яах аргагүй MySpace юм. Хамгийн алдартай бөгөөд нийтэд түгсэн social network сайт нь 200 сая гаруй хэрэглэгчидтэй билээ. 2 жилийн өмнө буюу 2005 онд News Corp. нь MySpace-ийг $580 саяар худалдан авсан билээ. Social network сайтуудын худалдан авалтууд ийнхүү ар араас үргэлжилсэн бөгөөд Yahoo компани 2006 онд $1 тэрбумаар Facebook-ийг худалдан авах санал тавив. Энэ саналыг Зюкербэрг зөвшөөрөөгүй гэвэл та итгэх үү? Тийм ээ, тэрбээр хэлэхдээ дараагийн 2 жилийн байдлыг харах хэрэгтэй гэсэн тайлбарыг хийв. Хамгийн сонирхолтой нь Yahoo компани нь энгийн нэгэн онлайн, жилд $100 саяын орлого олдог компанийн төлөө 1 тэрбумыг амласан явдал юм. Одоо эргээд энэхүү татгалзсан шийдвэрийг харахад тун сайн шийдвэр байжээ. Facebook-ийн өсөлт үргэлжилсээр л. 2007 оны 10 сар гэхэд Facebook нь 42 сая идэвхтэн гишүүдтэй ба оны сүүл гэхэд энэ тоо нь 60 саяд хүрэх тооцоо буй. Тавьсан саналуудыг буцаасан Зюкербэрг өөрийн компаниа бие даан, эрх чөлөөтэйгээр удирдахыг хүсч байлаа. Facebook-ийн үнэ дэлбээлж, тэнгэрт хадаж эхэлсэн үе нь 2007 оны 9 сар байлаа. Microsoft тэдний хувийг эзэмших гэж байгаа гэсэн цуу яриа тарав. Энэхүү цуу яриа нь ч гэсэн батлагдаж 2007 оны 10 сарын 24 нд Microsoft компани нь 1.6% хувьцааг $246 саяар худалдаж авав. 2 дугаар ангийн энгийн математикийн аргаар тооцоолол хийвэл энэхүү компанийн үнэ цэнэ нь дор хаяж $15 тэрбум болж байна. Энэхүү тооцооллоос бодолт хийн гаргаж нийтлэлийнхээ эхэнд би Маркийн цэвэр орлогыг $4 тэрбумаас илүү болохыг олж мэдэв.

(Марк Зюкербэрг, Facebook-ийг үндэслэгч ба Гүйцэтгэх Захирал.) 2007 оны байдлаар жилийн $150 саяын орлоготой 3 жилийн настай компанид Microsoft яагаад $246 саяын хөрөнгө оруулав? Яагаад Facebook $15 тэрбумын үнэтэй гэж? Эдгээр асуултуудад хариулахад тун бэрх. Учир нь онлайн social network нь энгийн ашгаас илүү зүйлийг бий болгож чаддаг. Жишээ нь онлайн сурталчилгааны арга хэрэгсэл болж байгаагаараа Facebook нь хамгийн нийтлэг social networking сайт болж байна. Тэргүүн байраа алдахгүйн тулд Facebook тун сайн хяналт, ажиллагааг явуулах хэрэгтэй юм. Facebook нь comScore-ийн статистикийн судалгаагаар 2006 оны 3 сараас 2007 оны 3 сарын хугацаанд давтагдаагүй зочид нь 89% болж өссөн байна. {mospagebreak} Facebook-ийн Онлайн Сурталчилгааны Систем Өмнөх хэсэгт бид Microsoft-ийн оруулсан хөрөнгө нь онлайн сурталчилгаанд зарцуулагдах нь тодорхой болсон талаар өгүүлсэн. Сүүлийн хэдэн саруудад Microsoft нь хэд хэдэн томоохон хэлцэлээ Google-д алдсан. Эдгээр наймаануудад: Time Warner, DoubleClick, ба Time Warner's AOL нэгжүүд юм. Яг одоогийн онлайн сурталчилгаанд Google яах аргагүй давуу эрхтэй байгаа билээ. Түүнтэй өрсөлдөхүйц аргыг олохын тулд энэхүү наймааг Microsoft хийсэн гэж олон хүн үзэж байна. Үүний зэрэгцээгээр Microsoft нь тун хүчирхэг онлайн сурталчилгааны зах зээлд гарч ирэх технологийг бий болгохоор ажиллаж байна. Зарим нэгэн хүмүүс Google-ийг Facebook-тэй хэлцэл хийж байна хэмээн цуурхаж байв. Гэвч Microsoft өөрийн $246 саяын хөрөнгөө Facebook-т оруулж онлайн сурталчилгааны тал дээр 2011 он хүртэл ажиллахаар болсон. Энэ нь Facebook-ийн олон улсын хувилбарт ч хамаатайг санах хэрэгтэй. Facebook өөрийн сурталчилгааны системийг боловсруулан хүмүүст таниулж чадсан хэдий ч Microsoft одоог хүртэл өөрийнхийгөө бусдад таниулж чадаагүй байна. Үүнээс үзэхэд Google үнэхээр л энэхүү гэрээг байгуулахыг хүсч байсан бол хэлцэлээ Microsoft-д алдахгүй байх байсан. Тэдний сүүлийн үед хийсэн худалдан авалт, наймаа ба хэлцэл, ашиг, өсөлтүүдээс үзэхэд Google яаж ч бодсон Facebook-т оруулах хөрөнгө дутагдана гэж байхгүй. Миний бодлоор бол мөнгөгүйдсэнээс болж энэхүү хэлцэлийг хийгээгүй бус тэр их мөнгийг Facebook-т зарцуулах шаардлагагүй гэж үзсэн болов уу. Facebook нь одоогоор дараахь байдлаар сурталчилгааны үйлчилгээгээ үзүүлж байна: масс баннерийн сурталчилгаа, флаеруудыг тусгай зориулагдсан коммюнитид хүргэх, тусгай бүлгэмүүдэд зориулсан идэвхжүүлэлтийг хийж, судалгаанаас байрлал, хүйс, сургууль зэргийг тодорхойлж зорилтот зах зээлээ олж мэдэх боломжтой болно. Түүндээ тааруулсан шийдлийг ч өөрсдөө гарган хийх боломжтой. Жишээ нь мэдээний захиалгын хуудсанд сурталчилгаа оруулж өгөх гэх мэтээр.

Та өөрийн зорилтот зах зээлдээ тусгайлан зориулан сурталчилгаагаа явуулж түүн дээр чинь хэрэглэгчид дарах тутмын хэмжээгээр мөнгөө төлөх ёстой болдог систем дээр тулгуурлан ажилладаг. Мөн та өөрийн Facebook Pages нээж хэрэглэгчиддээ хэрэг болохуйц зүйлсийг багтааж болдог. Түүнийг ашиглан үйлчлүүлэгчидтэйгээ илүү гүн бат холбоосыг тогтоож болох ба гишүүд их орох тусам гинжин холбоо тань улам ихээр томорно. Эдгээрийг бүгдийг нь холбож хийвэл таньд маркетингийн тун хүчирхэг систем гарч ирнэ. Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ идэвхжүүлэлтийг хийх нэгэн шинэ арга зам гэж нэрлэж ч болох байх. {mospagebreak} Ирээдүй хэр гэгээтэй байна вэ?

Яг одоогийн байгаа нөөц дээрээ суурилан Марк Зюкербэрг нь Facebook-ийг тун хүчтэйгээр өргөжүүлэх бодлого барьж байна. Одоогоор 300+ гаруй ажилтантай бөгөөд тун удахгүй 700 хүрэх төлөвтэй байна. Том IT компани бүрт байдаг шиг хэрэв та үнэхээр чадварлаг ажилтан бол таньд энэ компанид багтаж шингэх зай чөлөөтэй байгаа гэсэн үг. Ерөнхий Статистик Нийт интернэт хэрэглэгчдийн Facebook-т зочилж буй байдал (2007 11 сар):
Идэвхтэй хэрэглэгчдийн тоо: 49,000,000 (дөчин ес сая). Сар бүр шинээр бүртгүүлж буй хэрэглэгчид: 4,000,000 (дөрвөн сая). Өдөр тутам бүртгүүлж буй хэрэглэгчид: 200,000. Сар тутам хуудас үзэлтийн тоо: over 15 тэрбум. Сар тутам хийгдэж буй хайлтын тоо: 500 саяас илүү. Хайлтын индексийн хэмжээ: 200GB. Нийт оруулсан зургийн тоо: 1.7 тэрбум (circa 44 photos / user).
(Facebook-ийн өнгөрсөн 1 жилийн хугацаан дахь траффикийн үзүүлэлт – Эх үүсвэр: Alexa.) {mospagebreak} Эцсийн дүгнэлт Lee Lorenzen бол анхны Facebook-дээр суурилсан бизнес эрхлэгч компанийн гүйцэтгэх захирал бөгөөд түүний хувьд ирээдүйн Facebook ямар байгааг сонирхож үзье: 1. Facebook-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2008 оны 12 сар гэхэд 200 саяд хүрнэ. 2. Facebook 18 сарын дараа өөрийн 100 тэрбум долларын хувьцаагаа олон нийтэд зарж эхэлнэ. Lorenzen-ий хувьд одоогийн $15 тэрбум нь тийм ч их тоо санагдахгүй байгаа бөгөөд тэрбээр Facebook-ийн ирээдүй гэрэл гэгээтэй байгаа гэдэгт маш их итгэдэг. Зөвхөн Facebook-ийн хэрэглэгчид үйлчлүүлж болдог онлайн худалдаа нь хайлтын системээс өөрөөр олж болох их мөнгөний уурхай гэж тэрбээр мөн үзэж байна. 2008 онд түүний бодлоор 2 тэрбумаас хол давсан орлоготой байх бөгөөд 2009 онд 4 давсан тэрбум долларын орлоготой ажиллах аж. Энэ мэтчилэнгээр ирээдүй нь тун гэрэл гэгээтэй байгаа бөгөөд одоогоор зогсоох буюу саад болох ямар нэгэн том хүчин зүйл үнэхээр байхгүй байна хэмээн үзэж байгаа аж. Бүх зүйлийг цаг хугацаа харуулах нь дамжиггүй. Яг одоогийн байдлаар гэвэл OpenSocial хэрхэн ажиллаж өөрийн гаргаж буй шийдлээрээ (OAuth + OpenID) одоогийн Facebook-ийн ноёрхолыг унагааж чадах болов уу? MySpace платформын нөлөөлөл сайжрах уу гэх мэтийн олон асуултын хариуг цаг хугацаа л хэлж өгөх байх.
Интернэт хэрэглэгчдийн 18 аас 25 насны хүмүүсийн ихэнх нь одоогоор Facebook-ээр амьсгалж байна. Facebook ч өөрөө цэвэрхэн, цэмцгэр, зохион байгуулалт сайтай, спам үүсгэх боломжгүй. Гэтэл тэдний гол өрсөлдөгч MySpace нь замбраагүй олон контент мэдээлэл нь муу бичигдсэн коодчилолтой шууд хамааралтай. Мөн спамдах нөхцлийг дайсны цэргүүдэд бүрдүүлж өгсөн нь Facebook-ийг улам хүчтэй болгож өгч байна. Гагцхүү тэд одоогийн ноёрхолоо удаан хадгалж хариу цохилтуудыг цаг тухайд нь өгч одоогийн олж буй $$$-аа улам нэмэгдүүлэх л үлдээд байна

Nokia Morph Nano technalogy / Гар утасны гайхамшиг /






Saturday, January 15, 2011

Комьпютерийн эд анги 

Персонал компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүд.


Орчин үеийн персонал компьютерууд маш энгийн тоног төхөөрөмжүүдээс
бүрдэж, түүнийг солих ба ашиглахад их хялбар болсон. Компьютерийн
техник нь хөгжлийнхөө явцад өөрийн бүрэлдэхүүн эд ангиудаа нэгтгэж
хөгжисны ачаар өнөө үед түүний эд ангиудын тоо багассан. PC ийн
төхөөрөмжүүд нь харьцангуй бие даасан шинж чанартай байдаг.
Өнөө үеийн компьютерт нийтлэг байх ёстой үндсэн тоног төхөөрөмжүүд
бол:

· Motherboard (Эх хавтан)
· Processor (Процессор)
· Memory RAM (Санах ой)
· Case (Chasis) Гэр
· Power supply (Тэжээлийн блок)
· Floppy drive (Уян диски хөтлөгч)
· Hard disk (Хатуу диск)
· CD-ROM,CD-R буюу DVD-ROM хөтлөгч
· Keyboard (Гар)
· Mouse (Хулгана)
· Video card (Видео карт)
· Display (Дэлгэц)
· Sound card (Дууны карт)
· Speakers (Чанга яригч)
· Ports (Цуваа болон зэрэгцээ портууд)
Үүнээс гадна web camer, scanner, modem, microphone, flash disk гэх мэтийн
төхөөрөмжүүдийг өдөр тутмын ажиллагаандаа бид нар ашиглаж байна.
Одоо эдгээр тоног төхөөрөмжүүдийн тухай товчхон танилцуулья.

Motherboard (Эх хавтан)

Эх хавтан бол системийн цөм нь юм. Учир нь түүнд бүх тоног төхөөрөмжүүд
холбогдоно. Мөн тэр өөрөө бүх төхөөрөмжөө хянаж удирдана. Эх хавтанууд
төрөл, хэмжээ дүрсээрээ ялгаатай байдаг ч ямар ч эх хавтан доорхи
хэсгүүдийг заавал агуулж байдаг.
· Процессор суулгах үүрнүүд (socket, slot)
· Процессорын тэжээлийг тогтворжуулах хэсэг
· Уг эх хавтангийн чип (chipset)
· Нэн шуурхай ойнууд (Cache memory)
· Санах ойнуудыг суулгах үүрнүүд (SIMM,DIMM sockets)
· Нэмэлт төхөөрөмжүүд суулгах үүрнүүд (Bus slots)
· Тогтмол санах ой (ROM BIOS)
· Цаг болон CMOS ийн батери
· Jumpers
· Залгуурууд (Connectors)

Оригнал Эх хавтан дээрхи микросхемүүдийг үйл ажиллагааны төрлөөр нь
нэгтгэсэн хэлбэрийг Chipset гэдэг. Үнэн чанартаа бол chipset нь бас л нэг эх
хавтан гэсэн үг юм. Тухайн компьютерт дэх эх хавтангийн Chipset нь бүх тоног
төхөөрөмжөө хянаж зохицуулдаг. Тухайвал: Төв процёссор түүнд холбогдох
орох гарах замууд, Нэн шуурхай санах ой болон шуурхай санах ойнууд, нэмж
суулгадаг төхөөрөмжүүдийн гол замууд болон системийн бүх нөөцүүдийг
бүгдийг нь хянаж зохицуулдаг.
Мөн chipset-ийн хамгийн гол үүрэг бол уг эх хавтангийн харектерстикийг
тодорхойлж байдаг. Өөрөөр хэлбэл ямар процессор, санах ойн (RAM) багтаамж,
ямар төрлийн өргөтгөлийн картууд (PCI, ISA), ямар багтаамжтай диски уг эх
хавтанд таарах вэ? гэдгийг тодорхойлж байдаг гэсэн үг юм. Сүүлийн үеийн
процессорууд дотор нь нэн шуурхай санах ойнууд нь хийгддэг болсон. Мөн эх
хавтан дээр BIOS гэсэн тогтмол санах ой байрладаг.
Энэ нь хамгийн түрүүнд POST (Power-On Self Test) гэсэн программыг ажиллуулдаг.
Дараа нь үйлдлийн системийг ачаална. Системийн бүх тохиргоог BIOS д хадгална.

Processor (Процессор)

Төв процессор бол нэг ёсондоо компьютерийн хөдөлгүүр юм. Түүнийг бас CPU
(Central processor unit) гэж дууддаг. Энэ бол хамгийн чухал чип юм. Учир нь
компьютер доторх мэдээллийн урсгалыг зохицуулах, арифметик, логик үйлдэл
энд хийгдэнэ. Төв процессор нь дээрхи ажиллагааг гүйцэтгэхийн тулд оролт, гаралт,
хадгалах төхөөрөмжүүдийг өөртөө холбон ажиллуулдаг. Орчин үеийн
процессорууд нь хэдэн арван сая транзисторуудыг маш жижиг талбайд багтааж
чадсан байдаг.
Төв процессор нь компьютерийн төхөөрөмжүүдийн хамгийн үнэтэй бөгөөд хамгийн
жижиг төхөөрөмж юм. Сүүлийн үеийн процессоруудын үнэ буурч, ажиллах хурд улам
ихэсэж, овор хэмжээ багасаж байна.

Memory (RAM) Шуурхай санах ой.

Ямарч компьютерийн нэг гол үзүүлэлт бол Memory (RAM) Шуурхай санах ой юм.
Үүнийг бид RAM гэж дууддаг. Шуурхай санах ойн нь компьютерийн мэдээллийг
түр хадгална. Өөрөөр хэлбэл самбар дээр бичсэн зүйлээ уншаад, дараа нь арилган
дахин бичихтэй адил зарчмаар ажилладаг. Яагаад шуурхай санах ой гэсэн юм бэ?
гэвэл компьютерийг ажиллаж байх хугацаанд л тэр ажилладаг. Тэгээд комьютерыг
унтраахад түүнд байсан бүх мэдээлэл устаж үгүй болно. Харин тогтмол санах ойн
хувьд ийм зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл түүнд байгаа мэдээлэл устаж үгүй болдоггүй.
RAM-ийг гаднаас худалдаж аваад өөрийн компьютертаа нэмэж суулгаж болно.
Энэ ажиллагаа бол их энгийн байдаг.

Case (Chasis) Гэр

Компьютерийн гэр дотор түүний үндсэн бүрэлдэхүүн хэсэг байрлана. Тухайвал.
Эх хавтан, тэжээлийн блок, диск хөтлөгчүүд, нэмэлт картууд. Компьютерийн гэр нь ерөнхийдөө босоо, хэвтээ гэж хоёр төрлийн байдаг. Сүүлийн үеийн зарим гэрүүдийг задалж, төхөөрөмжүүдийг нэмж суулгах болон авахад их хялбархан болсон. Гэрүүд нь агаарын урсгал солилцож байх үүднээс жижиг нүхнүүдтэй байдаг. Ихэнх компьютерийн гэр нь тэжээлийн блоктойгоо хамт ирдэг.

Power supply (Тэжээлийн блок)

Тэжээлийн блок нь компьютерийн хамгийн чухал төхөөрөмжүүдийн нэг юм.
Энэ нь хувьсах гүйдлийг тогтмол гүйдэл болгон компьютерт тохируулан хувиргах
үүрэгтэй. Ихэнхи тэжээлийн блок нь хувьсах 110v/220v хүчдлийг 3.3 v, 5v, 12v тогтмол хүчдэл нь болгодог. Тэжээлийн блокийн хүчин чадал нь ваттаар хэмждэг.
Тэжээлийн хэсэгт хөргөлтийн сэнс заавал байдаг. Энэ нь түүний элемэнтүүдийг хэт халалтаас хамгаална.

Floppy drive (Уян диски хөтлөгч)

Уян диски хөтлөгч болон диск нь персональ компьютерийн ууган төхөөрөмжүүдийн
нэг юм. Уян диски хөтлөгч нь хамгийн энгийн хямдхан төхөөрөөмж нь юм. Түүний
үндсэн үүрэг зориулалт уян дискнээс мэдээлэл унших, бичих зориулалттай төхөөрөмж юм. Мэдээллийг цахилгаан соронзон аргаар уян дискэнд бичдэг. Энэ төхөөрөмжийн нэрийг А,В гэж нэрлэнэ.
Сүүлийн үед CD, DVD, Flash гэсэн илүү давуу талтай дискнүүд хэрэглэж байгаа боловч уян диск хөтлөгч болон диск нь олон жил компьютерт хэрэглэгдэж ирсэн тэр байр сууриа алдаагүй л байна. Энэ диск хөтлөгч нь хуучин үйлдлийн системүүдийг компьютерт шинээр суулгах, системийн файлуудыг хадгалах, компьютерийг ажилд бэлтгэх үед их өргөн хэрэглэдэг.

Hard disk (Хатуу диск)

Хатуу диск нь компьютер дээрхи бүх программ, өгөгдлүүдийг хадгалдаг үндсэн төхөөрөмж юм. Энэ нь нэг гол дээр бэхлэгдсэн платтер гэж нэрлэгдэх хэд хэдэн нимгэн металл гадаргуу дээр мэдээллийг цахилгаан соронзонгийн аргаар бичиж хадгална.
Хатуу дискийн төхөөрөмж нь мэдээлэл бичих, унших толгойнуудтай байна. Хатуу диски нь нэг ёсондоо компьютерийн агуулах сав юм. Хатуу дискийн гол үзүүлэлт бол багтаамж юм. Энэ мөн компьютерийн гол үзүүлэлтүүдийн нэг болдог юм.Өнөө үеийн хатуу дискүүдийн багтаамж нь хэдэн арван гигабайт (Gigabyte) болсон.Хатуу дискний тухай дараа дараагийн хичээлээр дэлгэрэнгүй гарна. Хатуу дискийг ажиллаж байхад нь түүний дохиоллын гэрэл асдаг.Та бүхэн анзаарсан байх. Компьютерийн нүүрэн талд жижиг гэрэл байнга анивчиж байдаг. Энэ үед компьютерийг гэнэт тэжээлээс салгахгүй байх хэрэгтэй.

CD-ROM,CD-R буюу DVD-ROM хөтлөгч

Эдгээр төхөөрөмжүүд мөн мэдээллийг хадгалах, зөөх зориулалттай
төхөөрөмжүүд юм. Их багтаамжтай тогтмол шинжтэй мэдээллийг хадгалахад
тохиромжтой юм. Тухайвал: Толь бичиг, кино, дуу гэх мэт. Сүүлийн
компьютерууд бүгд CD уншдаг төхөөрөмжүүдтэй ирдэг болсон. Эхний үед
түүн дээрх мэдээллийг зөвхөн уншиж ашиглаж байсан. Түүнээс биш арилгах
болон дахиж бичих боломжгүй байсан. Өнөө үеийн CD, DVD нууд бол бичиж,
арилгаж, уншиж болдог болсон. Энэ төрлийн дискийг ерөнхийд нь гурав хуваадаг.
· Эхний нь зөвхөн уншдаг CD,
· Хоёр дахь нь нэг удаа бичээд олон дахин уншиж ашигладаг CD,
· Сүүлийнх нь олон дахин бичиж, олон дахин арилгаж болдог CD гэж хуваагдаг.Сүүлийн хувилбар нь хамгийн их ирээдүйтэй юм. Харин одоохондо бусад CD ийг бодвол арай илүү үнэтэй байна.

Keyboard (Гар), Mouse (Хулгана). Энэ хоёр төхөөрөмжийн тухай өмнөх хичээлүүдэд тодорхой бичсэн. Энэ 2 бол компьютерт мэдээлэл оруулдаг төхөөрөмжүүд. Бусад төхөөрөмжүүдээс гоц ялгарах зүйл гэвэл ямагт хүн компьютерттай ажиллах бүрт энэ хоёр төхөөрөмжийг заавал ашигладаг.

Video card (Видео карт)

Дэлгэц дээр бичиг, дүрс зураг гаргах үйлдлийг монитор ба видео карт хамтдаа гүйцэтгэнэ. Зарим үед видео адаптер гэж дуудна. Видео карт нь компьютерийн командыг монитор ойлгох хэлбэрт хөрвүүлнэ. Бүх төрлийн видео карт нь 4 үндсэн хэсгээс бүрдэнэ.
· Video chip or chipset,
· Video RAM,
· DAC(Digital to Analog Converter),
· BIOS.
Видео чип нь дэлгэц дээр гарах мэдээллийг удирдаж видео RAM руу дамжуулах үүрэгтэй. Видео RAM нь мэдээллийг монитор руу дамжуулахын өмнө хадгалж байдаг. Видео RAM байгаа мэдээллийг DAC уншиж тоон сигналыг аналог сигнал болгон хувиргана. BIOS д түүний driver программууд байдаг.

Display (Дэлгэц)

Ихэнхи монитор нь системийн блокоос тусдаа байдаг. Түүний цахилгаан хэлхээ,эд ангиуд нь өөрийн хамгаалалтын гэрт байрладаг. Мониторд үндсэн 3 үзүүлэлт байдаг.
· Диагоналийн хэмжээ нь (diagonal size) инчээр
· Нягтрал ба тодрол (Resolution) нь цэгийн тоогоор
· Дүрс сэргээх хурд (Refresh) нь герцээр тус тус илэрхийлэгдэж байдаг.

Диагналийн хэмжээ нь ерөнхийдөө 14-21 инч байдаг. LCD мониторууд бол
11-14 инч байна. Тусгай зориулалтаар ашигладаг бага диагональтай монитор
бас байдаг. Ер нь том хэмжээтэй дэлгэцтэй ажиллах нь тохиромжтой байдаг.
Тодрол ба ялгарал нь дэлгэц дээр дүрс бүтээгч өчүүхэн бага цэгүүдийн
хоорондох зай юм. Энэ зай хэдий чинээ бага байна дүрс төдий чинээ сайн байдаг.
Сэргээх хурд герцээр хэмжигдэж, монитор нэг секундэд хэдэн удаа бүтэн
дэлгэцийн дүрсийг сэргээж байгааг тодорхойлно. Энэ хурд өндөр байх тусам
нүдэнд ядаргаа багатай байдаг. Энэ давтамж нь компьютерийн дэлгэцийн
хувьд хамгийн багадаа 60 гц байдаг. Өнөө үеийн мониторууд 100 гц байгаа.

Sound card (Дууны карт)

Дууны карт нь компьютерийн дуу авиаг тод цэвэр дуугаргах зориулалттай.
Энэ карт нь өргөтөлийн сууринд суулгадаг ба эх хавтантай (Onboard) хамт
гэж 2 янз байдаг. Дууны картны тусламжтайгаар дуу хөгжим, яриа болон бусад дуу авиаг сонсоно. Энэ картанд хэд хэдэн оролт гаралт байдаг. Түүнд нь чанга яригч, өсгөгч, микрофон, хөгжмийн залгуур зэргийг залгадаг.

Speakers (Чанга яригч)

Дууны картаас гарах дуу авиаг сонсох үүрэгтэй. Энэ төхөөрөмжийн үндсэн
үзүүлэлт нь чадал байдаг. Чанга яригч нь идэвхитэй ба идэвхигүй гэж хоёр
төрлийн байдаг.