Monday, November 14, 2011

Алгоритм

Алгоритм гэж аливаа ажил болоод үйлдлийг үр бүтээмжтэйгээр гүйцэтгэх аргачлал, бодлогын хариуг гаргахын тулд бодлогыг өгөгдөл ба бодолтын явцад гарах завсрын хэмжигдхүүнүүд дээр хийх үйлдлүүдийн агуулга болон дэс дарааллыг тодорхойлж байгаа зааврыг хэлнэ.

   Алгоритмыг дараах 3 төрөлд хуваадаг:
  • Шугаман
  • Салаалсан
  • Давталттай  

Алгоритмыг дүрслэх

Алгоритмыг дараахь 3 хэлбэрээр дүрсэлж болно.
  •     Хүмүүсийн харилцааны ердийн хэл - Алгоритмыг хүмүүсийн харилцааны ердийн хэлээр дүрслэнэ гэдэг нь алгоритмын алхам бүрийг үг ба өгүүлбэрээр бичнэ гэсэн үг юм.
  •     Блок-схем - Блок-схем бол алгоритмын бүтцийг нүдэнд харагдахуйц байдлаар харуулан алгоритмыг графикаар дүрслэх хэлбэр юм. Блок-схемд алгоритмын алхам бүрийг геометрийн нөхцөлт дүрсээр тэмдэглэх бөгөөд уг дүрс дотор тухайн алхмын товч утгыг томъёогоор бичнэ.
  •     Программчлалын хэл - Алгоритмыг программчлалын хэлээр дүрслэхэд программчлалын ямар нэгэн хэл сонгон авч тухайн хэлнийхээ үгзүй, өгүүлбэрзүйн дүрмүүдийг баримтлан алгоритмыг тэр хэлээрээ бичнэ. Алгоритмыг ийм байдлаар дүрслэхэд программчлалын хэлний тухай мэдлэг алгоритм зохиогчид зайлшгүй шаардагдана. Иймээс алгоритмыг программчлалын хэлээр дүрслэхийн өмнө урьдчилан программчлалын хэл судлан, эзэмшсэн байх хэрэгтэй юм.
  •  

1 comment:

  1. aliv ho algorithm zaaj bga yum chin gants yum asuuy? 2^1000 too heden orontoig oloodoh

    ReplyDelete