Monday, January 17, 2011

Facebook гэж юу вэ?

 
Та нийгмийн сүлжээг хэр ашигладаг вэ?
Үүний тод жишээнүүд бол Hi5, MySpace, Twitter, Facebook, харин монголдоо бол friends.gogo.mn, be4u.mn гэх мэт сайтууд юмдаа. Та эдгээрийн сайтуудын тусламжтайгаар хэдэн жил уулзалдаагүй найзтайгаа уулзаж, төгссөн ангийнханы тухай мэдээлэл авах, мөн бие биенийхээ дүр зургийг харах, мсж бичих, харилцах гэх мэтээр олон үйлчилгээ авч болно. Social Network буюу Нийгмийн сүлжээ гэж хэлэгдээд байгаа сайтууд дундаас хамгийн алдартай нь Фэйсбүүк юм. Хэрвээ Фэйсбүүкийн бүх хэрэглэгчдийг нэг тусдаа улс болгон авч үзвэл дэлхий хамгийн их хүн амтай улс болно гэж нэг судалгаа дээр гарч байдаг. Миний бие энэ сайтын үүслийн талаар мэдээ хайж яваад ашгүй Википедиагаас орчуулагдсан дажгүй нийтлэл олж авлаа. Үүнийг та бүхэнд хүргэж байна.
2004 оны 2 сарын 4 нд Марк Зюкэрбэрг (Mark Zuckerberg) Facebook-ийг Харвардын Их Сургуульд сурдаг хажуу өрөөнийхөө компьютерийн чиглэлээр суралцдаг хоёр найзтайгаа санаачлан хийж байв. Найзуудтайгаа байнга холбоотой байж болохуйц гүүр маягийн вэб сайтыг тэд анх бүтээхээр зорьж байв. Тийм ч учраас 2006 он хүртэл энэхүү сайт нь зөвхөн Харвард Коллежийн дотоод хүрээнд л ажиллаж байв. Ингээд 2006 оны 9 сараас хойш дэлхий дахинаа энэхүү том сүлжээ сайт нь нээгдэж байсан түүхтэй. 2007 оны байдлаар Facebook ийн гүйцэтгэх захирал Марк Зюкэрбэрг нь дэлхийн тэрбумтнуудын нэг болсон бөгөөд тэрбээр компанийнхаа 30% гаруй хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь жилд $4 орчим тэрбумын цэвэр ашиг олдог байна. Forbes сэтгүүлээс түүнийг 23 настайдаа буюу хамгийн залуудаа тэрбумтан болсон хүнээр шалгаруулсан бөгөөд тэрбээр одоо дэлхийн 20 гаруй насан дээрээ тэрбумтан болсон цөөн хэдэн хүний нэг юм.
Компанийнхаа удирдлагыг Силиконы Хөндийрүү нүүлгэсэн тэрбумтан Маркийг Харвардын Их Сургуулийг дундаас нь хаясан Билл Гейтс ба Стив Жобс нартай харьцуулах нь цөөнгүй. Ноён Зюкэрбэрг ч маш олон төрлийн гэрээ хэлцэлийн саналуудыг хүлээж авч байв. Энэхүү нийтлэлд бид Facebook ийн амжилтын тухай өгүүлэх бөгөөд түүнийг хэд хэдэн статистик тоо баримтаар баталгаажуулан хүргэх болно. Мөн Facebook-ийн гүйцэтгэх захирлын ирээдүйд хийх гэж буй үйлдлийн талаар бид таамаглал дэвшүүлэх болно. Мөн цаашлаад Facebook-ийг сурталчилгааны хэрэгсэл болгон хэрхэн ашиглаж болох талаар танилцуулах болно. Энэхүү нийтлэлийг бичигч нь ямар нэгэн байдлаар Facebook-тэй холбоотой биш бөгөөд тэдний захиалгаар бичээгүй болно. Сүүлийн үед тархаж буй мэдээнүүд, нийтлэлүүд, тоо баримтуудад тулгуурлан энэхүү нийтлэлийг бичих санаа төрсөн болно. Бизнесийн тухай ярьцгаая 2007 оны 2 сарын comScore-ийн судалгаагаар АНУ-ын 6 дахь хамгийн их хүн зочилсон сайтаар Facebook тодорсон бөгөөд сард 30 тэрбум хуудсуудыг зочид нь үзсэн. Энэхүү тоо нь өссөөр байгаа бөгөөд бас нэгэн сонирхолтой баримт гэвэл эдгээр хэрэглэгчдийн тэн хагас нь өдөр бүр логин хийж ордог байна. Яг энэхүү нийтлэлийг бичиж байх үеийн уг сайтын хамгийн том өрсөлдөгч нь яах аргагүй MySpace юм. Хамгийн алдартай бөгөөд нийтэд түгсэн social network сайт нь 200 сая гаруй хэрэглэгчидтэй билээ. 2 жилийн өмнө буюу 2005 онд News Corp. нь MySpace-ийг $580 саяар худалдан авсан билээ. Social network сайтуудын худалдан авалтууд ийнхүү ар араас үргэлжилсэн бөгөөд Yahoo компани 2006 онд $1 тэрбумаар Facebook-ийг худалдан авах санал тавив. Энэ саналыг Зюкербэрг зөвшөөрөөгүй гэвэл та итгэх үү? Тийм ээ, тэрбээр хэлэхдээ дараагийн 2 жилийн байдлыг харах хэрэгтэй гэсэн тайлбарыг хийв. Хамгийн сонирхолтой нь Yahoo компани нь энгийн нэгэн онлайн, жилд $100 саяын орлого олдог компанийн төлөө 1 тэрбумыг амласан явдал юм. Одоо эргээд энэхүү татгалзсан шийдвэрийг харахад тун сайн шийдвэр байжээ. Facebook-ийн өсөлт үргэлжилсээр л. 2007 оны 10 сар гэхэд Facebook нь 42 сая идэвхтэн гишүүдтэй ба оны сүүл гэхэд энэ тоо нь 60 саяд хүрэх тооцоо буй. Тавьсан саналуудыг буцаасан Зюкербэрг өөрийн компаниа бие даан, эрх чөлөөтэйгээр удирдахыг хүсч байлаа. Facebook-ийн үнэ дэлбээлж, тэнгэрт хадаж эхэлсэн үе нь 2007 оны 9 сар байлаа. Microsoft тэдний хувийг эзэмших гэж байгаа гэсэн цуу яриа тарав. Энэхүү цуу яриа нь ч гэсэн батлагдаж 2007 оны 10 сарын 24 нд Microsoft компани нь 1.6% хувьцааг $246 саяар худалдаж авав. 2 дугаар ангийн энгийн математикийн аргаар тооцоолол хийвэл энэхүү компанийн үнэ цэнэ нь дор хаяж $15 тэрбум болж байна. Энэхүү тооцооллоос бодолт хийн гаргаж нийтлэлийнхээ эхэнд би Маркийн цэвэр орлогыг $4 тэрбумаас илүү болохыг олж мэдэв.

(Марк Зюкербэрг, Facebook-ийг үндэслэгч ба Гүйцэтгэх Захирал.) 2007 оны байдлаар жилийн $150 саяын орлоготой 3 жилийн настай компанид Microsoft яагаад $246 саяын хөрөнгө оруулав? Яагаад Facebook $15 тэрбумын үнэтэй гэж? Эдгээр асуултуудад хариулахад тун бэрх. Учир нь онлайн social network нь энгийн ашгаас илүү зүйлийг бий болгож чаддаг. Жишээ нь онлайн сурталчилгааны арга хэрэгсэл болж байгаагаараа Facebook нь хамгийн нийтлэг social networking сайт болж байна. Тэргүүн байраа алдахгүйн тулд Facebook тун сайн хяналт, ажиллагааг явуулах хэрэгтэй юм. Facebook нь comScore-ийн статистикийн судалгаагаар 2006 оны 3 сараас 2007 оны 3 сарын хугацаанд давтагдаагүй зочид нь 89% болж өссөн байна. {mospagebreak} Facebook-ийн Онлайн Сурталчилгааны Систем Өмнөх хэсэгт бид Microsoft-ийн оруулсан хөрөнгө нь онлайн сурталчилгаанд зарцуулагдах нь тодорхой болсон талаар өгүүлсэн. Сүүлийн хэдэн саруудад Microsoft нь хэд хэдэн томоохон хэлцэлээ Google-д алдсан. Эдгээр наймаануудад: Time Warner, DoubleClick, ба Time Warner's AOL нэгжүүд юм. Яг одоогийн онлайн сурталчилгаанд Google яах аргагүй давуу эрхтэй байгаа билээ. Түүнтэй өрсөлдөхүйц аргыг олохын тулд энэхүү наймааг Microsoft хийсэн гэж олон хүн үзэж байна. Үүний зэрэгцээгээр Microsoft нь тун хүчирхэг онлайн сурталчилгааны зах зээлд гарч ирэх технологийг бий болгохоор ажиллаж байна. Зарим нэгэн хүмүүс Google-ийг Facebook-тэй хэлцэл хийж байна хэмээн цуурхаж байв. Гэвч Microsoft өөрийн $246 саяын хөрөнгөө Facebook-т оруулж онлайн сурталчилгааны тал дээр 2011 он хүртэл ажиллахаар болсон. Энэ нь Facebook-ийн олон улсын хувилбарт ч хамаатайг санах хэрэгтэй. Facebook өөрийн сурталчилгааны системийг боловсруулан хүмүүст таниулж чадсан хэдий ч Microsoft одоог хүртэл өөрийнхийгөө бусдад таниулж чадаагүй байна. Үүнээс үзэхэд Google үнэхээр л энэхүү гэрээг байгуулахыг хүсч байсан бол хэлцэлээ Microsoft-д алдахгүй байх байсан. Тэдний сүүлийн үед хийсэн худалдан авалт, наймаа ба хэлцэл, ашиг, өсөлтүүдээс үзэхэд Google яаж ч бодсон Facebook-т оруулах хөрөнгө дутагдана гэж байхгүй. Миний бодлоор бол мөнгөгүйдсэнээс болж энэхүү хэлцэлийг хийгээгүй бус тэр их мөнгийг Facebook-т зарцуулах шаардлагагүй гэж үзсэн болов уу. Facebook нь одоогоор дараахь байдлаар сурталчилгааны үйлчилгээгээ үзүүлж байна: масс баннерийн сурталчилгаа, флаеруудыг тусгай зориулагдсан коммюнитид хүргэх, тусгай бүлгэмүүдэд зориулсан идэвхжүүлэлтийг хийж, судалгаанаас байрлал, хүйс, сургууль зэргийг тодорхойлж зорилтот зах зээлээ олж мэдэх боломжтой болно. Түүндээ тааруулсан шийдлийг ч өөрсдөө гарган хийх боломжтой. Жишээ нь мэдээний захиалгын хуудсанд сурталчилгаа оруулж өгөх гэх мэтээр.

Та өөрийн зорилтот зах зээлдээ тусгайлан зориулан сурталчилгаагаа явуулж түүн дээр чинь хэрэглэгчид дарах тутмын хэмжээгээр мөнгөө төлөх ёстой болдог систем дээр тулгуурлан ажилладаг. Мөн та өөрийн Facebook Pages нээж хэрэглэгчиддээ хэрэг болохуйц зүйлсийг багтааж болдог. Түүнийг ашиглан үйлчлүүлэгчидтэйгээ илүү гүн бат холбоосыг тогтоож болох ба гишүүд их орох тусам гинжин холбоо тань улам ихээр томорно. Эдгээрийг бүгдийг нь холбож хийвэл таньд маркетингийн тун хүчирхэг систем гарч ирнэ. Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ идэвхжүүлэлтийг хийх нэгэн шинэ арга зам гэж нэрлэж ч болох байх. {mospagebreak} Ирээдүй хэр гэгээтэй байна вэ?

Яг одоогийн байгаа нөөц дээрээ суурилан Марк Зюкербэрг нь Facebook-ийг тун хүчтэйгээр өргөжүүлэх бодлого барьж байна. Одоогоор 300+ гаруй ажилтантай бөгөөд тун удахгүй 700 хүрэх төлөвтэй байна. Том IT компани бүрт байдаг шиг хэрэв та үнэхээр чадварлаг ажилтан бол таньд энэ компанид багтаж шингэх зай чөлөөтэй байгаа гэсэн үг. Ерөнхий Статистик Нийт интернэт хэрэглэгчдийн Facebook-т зочилж буй байдал (2007 11 сар):
Идэвхтэй хэрэглэгчдийн тоо: 49,000,000 (дөчин ес сая). Сар бүр шинээр бүртгүүлж буй хэрэглэгчид: 4,000,000 (дөрвөн сая). Өдөр тутам бүртгүүлж буй хэрэглэгчид: 200,000. Сар тутам хуудас үзэлтийн тоо: over 15 тэрбум. Сар тутам хийгдэж буй хайлтын тоо: 500 саяас илүү. Хайлтын индексийн хэмжээ: 200GB. Нийт оруулсан зургийн тоо: 1.7 тэрбум (circa 44 photos / user).
(Facebook-ийн өнгөрсөн 1 жилийн хугацаан дахь траффикийн үзүүлэлт – Эх үүсвэр: Alexa.) {mospagebreak} Эцсийн дүгнэлт Lee Lorenzen бол анхны Facebook-дээр суурилсан бизнес эрхлэгч компанийн гүйцэтгэх захирал бөгөөд түүний хувьд ирээдүйн Facebook ямар байгааг сонирхож үзье: 1. Facebook-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2008 оны 12 сар гэхэд 200 саяд хүрнэ. 2. Facebook 18 сарын дараа өөрийн 100 тэрбум долларын хувьцаагаа олон нийтэд зарж эхэлнэ. Lorenzen-ий хувьд одоогийн $15 тэрбум нь тийм ч их тоо санагдахгүй байгаа бөгөөд тэрбээр Facebook-ийн ирээдүй гэрэл гэгээтэй байгаа гэдэгт маш их итгэдэг. Зөвхөн Facebook-ийн хэрэглэгчид үйлчлүүлж болдог онлайн худалдаа нь хайлтын системээс өөрөөр олж болох их мөнгөний уурхай гэж тэрбээр мөн үзэж байна. 2008 онд түүний бодлоор 2 тэрбумаас хол давсан орлоготой байх бөгөөд 2009 онд 4 давсан тэрбум долларын орлоготой ажиллах аж. Энэ мэтчилэнгээр ирээдүй нь тун гэрэл гэгээтэй байгаа бөгөөд одоогоор зогсоох буюу саад болох ямар нэгэн том хүчин зүйл үнэхээр байхгүй байна хэмээн үзэж байгаа аж. Бүх зүйлийг цаг хугацаа харуулах нь дамжиггүй. Яг одоогийн байдлаар гэвэл OpenSocial хэрхэн ажиллаж өөрийн гаргаж буй шийдлээрээ (OAuth + OpenID) одоогийн Facebook-ийн ноёрхолыг унагааж чадах болов уу? MySpace платформын нөлөөлөл сайжрах уу гэх мэтийн олон асуултын хариуг цаг хугацаа л хэлж өгөх байх.
Интернэт хэрэглэгчдийн 18 аас 25 насны хүмүүсийн ихэнх нь одоогоор Facebook-ээр амьсгалж байна. Facebook ч өөрөө цэвэрхэн, цэмцгэр, зохион байгуулалт сайтай, спам үүсгэх боломжгүй. Гэтэл тэдний гол өрсөлдөгч MySpace нь замбраагүй олон контент мэдээлэл нь муу бичигдсэн коодчилолтой шууд хамааралтай. Мөн спамдах нөхцлийг дайсны цэргүүдэд бүрдүүлж өгсөн нь Facebook-ийг улам хүчтэй болгож өгч байна. Гагцхүү тэд одоогийн ноёрхолоо удаан хадгалж хариу цохилтуудыг цаг тухайд нь өгч одоогийн олж буй $$$-аа улам нэмэгдүүлэх л үлдээд байна

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete